Тэрээр
Жорж Келли, Жулиан Роттер нарын удирдлага дор Огайо мужийн их сургуульд
үргэлжлүүлэн суралцаж 1956 онд клиник сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг
хамгаалжээ. Мишель карьерийнхаа ихэнх хугацааг сурч байхдаа сэтгэл ханамжаа
хойшлуулах чадвар
(delayed gratification) болон өөрийгөө хянах
чадвартай хүмүүсийн амьдралын үр дүнг судлахад зарцуулжээ.
1956-1958
онд Колорадогийн их сургуульд, 1958-1962 онд Харвардын их сургуульд, 1962-1983
онд Стенфордын их сургуульд багшилж байсан бөгөөд 1983 онд Колумбийн их
сургуулийн профессор болжээ.
Тэрээр
1991 онд Америкийн урлаг, шинжлэх ухааны академид, 2004 онд Үндэсний шинжлэх
ухааны академид сонгогдож байснаас гадна 2007-2008 онд Сэтгэл зүйн шинжлэх
ухааны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. 2011 онд өөрийгөө
хянах чадварын талаарх хийж бүтээсэн ажилаараа сэтгэл зүйн салбарт Луисвилл
Графемейерийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.
Comments
Post a Comment