УОЛТЕР МИШЕЛЬ (1930-2018)



Дэлхийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд "зөөлөн чихэрийн туршилт" хэмээх туршилтаараа алдартай Америкийн сэтгэлзүйч, Уолтер Мишель нь Австрийн Вена хотод 1930 оны 2 дугаар сарын 22-нд мэндэлжээ. Түүнийг 8 настай байхад нь гэр бүл нь Нацистуудын эзлэлтийн дараа АНУ-руу зугтжээ. Тэрээр Нью Йоркийн их сургуульд суралцаж 1951 онд бакалаврын зэрэг, 1953 онд магистрын зэрэг хүртжээ. 

Тэрээр Жорж Келли, Жулиан Роттер нарын удирдлага дор Огайо мужийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1956 онд клиник сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Мишель карьерийнхаа ихэнх хугацааг сурч байхдаа сэтгэл ханамжаа хойшлуулах чадвар (delayed gratification) болон өөрийгөө хянах чадвартай хүмүүсийн амьдралын үр дүнг судлахад зарцуулжээ.

1956-1958 онд Колорадогийн их сургуульд, 1958-1962 онд Харвардын их сургуульд, 1962-1983 онд Стенфордын их сургуульд багшилж байсан бөгөөд 1983 онд Колумбийн их сургуулийн профессор болжээ.

Тэрээр 1991 онд Америкийн урлаг, шинжлэх ухааны академид, 2004 онд Үндэсний шинжлэх ухааны академид сонгогдож байснаас гадна 2007-2008 онд Сэтгэл зүйн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. 2011 онд өөрийгөө хянах чадварын талаарх хийж бүтээсэн ажилаараа сэтгэл зүйн салбарт Луисвилл Графемейерийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

Comments