ASSASSIN'S CREED 1 ВИДЕО ТОГЛООМЫН ТҮҮХ


2012 оны 9 сард энэхүү үйл явдал эхэлжээ. Баранд зөөгч хийдэг Desmond Miles хэмээх залуу Abstergo Industries хэмээх компанид хулгайлагдсан байна. Уг компани нь Animus хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар хүний ДНК дахь мэдээллийг уншиж чаддаг аж.

Desmond Miles

Хүний ДНК нь эцэг эхээс удамшиж ирдэг бөгөөд ДНК нь үе дамжсан бүх л хүнийхээ дурсамж болон мэдээллийг агуулж байдаг байна. Тухайн дурсамжийг Genetic Memory гэж нэрлэдэг ажээ. Үүнийг Animus төхөөрөмжийн тусламжтай хийсвэр ертөнц үүсгэх замаар уншиж чаддаг бөгөөд уг компани энэ боломжийг ашиглан 1191 оны үед амьдарч байсан Desmond-н өвөг эцэг болох Алуурчин бүлэглэлийн гишүүн Altaïr ibn La-Ahad-н дурсамжийг гаргаж авахыг оролдоно.

Altaïr ibn La-Ahad

Тоглоом энэ мөчөөс эхлэн Altair-н амьдралыг харуулах болно. Desmond анх удаагаа төхөөрөмжинд ороход дурсамжууд холилдон замбараагаа алдах боловч удалгүй тэрээр төхөөрөмжинд чөлөөтэй ажиллах боломжтой болдог аж. Түүний анхны үзсэн дурсамж нь Соломон хааны ордонд өрнөх бөгөөд Altair хэд хэдэн алуурчдын хамт ордноос Piece of Eden гэх зүйлийг авахаар явах боловч тэрээр алуурчдын хамгийн том дайсан болох Knights Templar-ын удирдагч Robert de Sablé-тай тулгарна. Энэ үед тэрээр Алуурчдын Шашны гол 3 номлолыг зөрчиж том алдаа гаргадаг. Эдгээр 3 нь "Гэмгүй хүний мах цуснаас илдээ хол байлга, Хэний ч харж чадах газар нуугд, Ах дүүгийн барилдлагатай бүү зөрчилд" зэргүүд юм. Тэрээр энэхүү алдааг өөрийн дураар Sable-г алах гэж оролдсоны гайгаар гаргадаг ажээ.

Түүнийг эргэж ирэхэд тэдний хот болох Masyaf (эртний түүхэн хот)-руу Templar -ууд дайрах боловч Altair-н тусламжтайгаар тэднийг зогсоож чадна. Үүнийг нь харсан Алуурчдын Шашны удирдагч Al Mualim түүнийг хатуу шийтгэхийн оронд амьд үлдээж дахин нэр төрөө батлах боломж олгодог. Ингэхдээ түүнийг Ариун газар болох Jerusalem, Acre болон Damascus-с 9 гол хүнийг (дашрамд дурдахад эдгээр 9 хүн нь бүгд оршин байсан түүхэн хүмүүс юм) устгахыг даалгах болно. Хэрвээ тэр ингэж чадвал Crusader болон Saracen-н хооронд эв найрамдлыг авчирах ажээ.

Гэвч түүнийг даалгавар биелүүлэх явцад эдгээр хүмүүс нь бүгд Sable болон Темпларуудтай холбоотой болохыг олж мэддэг. Түүгээр ч зогсохгүй тэд болон Алуурчид хоёул Piece of Eden гэх зүйлийг хайж буйг олж мэдэх болно. Энэхүү зүйлийн тусламжтайгаар тэд дэлхийн хүмүүсийн хүсэл мөрөөдлийг өөрчилж тархийг нь угаан дэлхийд эв нэгдэл, дан ганц өөрсдийн ноёрхлыг авчирах гэж буй аж.

Altair бүх 9 байгаа устгаж дуусах үедээ Sable-н гол зорилго нь Crusader, Saracen нарыг нэгтгэн шинэ дайсан болох Алуурчдын эсрэг босгох гэж буйг олж мэддэг. Ингээд Altair бүх хүчээрээ түүний эсрэг тэмцэн Richard the Lionheart-с өмнө амжиж Sable-г устгах болно. Харин Sable сүүлийн амьсгал нь гарах үед Алуурчдын Шашны толгойлогч Al Mualim нь өөрөө Templar болохыг илчлэх болно. Al Mualim, Altair-н гараар бусад гишүүдээ усгтгуулж өөрөө Piece of Eden-г ашиглахыг хүссэн байжээ.

Үүнийг мэдэнгүүтээ Altair хотдоо буцаж ирэн Al Mualim-д хандахад тэрээр Piece of Eden-ны нууцыг нээдэг. Энэ зүйл нь асар том Хий Үзэгдлийг бий болгодог аж. Христийн түүхэн дэх Улаан тэнгисийг хуваасан, Египтийн 10 хараал, Троён дайны Грек бурхад зэргийг энэхүү зүйл Хийсвэрээр Үзүүлсэн ажээ. Энэ зүйлээр энэ мэт Гайхамшгийг хийж болдог бөгөөд түүний ачаар хүний тархийг угааж худал зүйлд төөрөгдүүлж чаддаг. Altair энэ бүхнийг мэдэж авсны дараагаар Piece of Eden-ы үзүүлсэн хуурамч дүрсийг нэвт харж чаддаг болон Al Mualim-г устгаж өөртөө Piece of Eden-г авах болно. Харин түүнийг авах үед Piece of Eden ажиллаж дэлхийн өнцөг булан болгонд байгаа өөрийн адил хэсгүүдийг харуулна.

Desmond Miles энэ ажиллагаанд оролцож байх үедээ Lucy Stillman гэх техникчтэй танилцах бөгөөд Abstergo Industries гэдэг нь орчин цагийн Knights Templar гэдэгийг олж мэддэг. Мөн түүнийг ашиглан дэлхийг удирдах боломжтой болохын тулд Piece of Eden-г хайж байгааг мэдэх болно. Хамгийн сүүлийн ажиллагаа эхлэх үеээр орчин цагийн Assassin-ууд Desmond-г аврахыг оролдох боловч бүтэлгүйтнэ. Desmond-с сүүлийн мэдээллийг авсны дараа устгах ёстой байсан боловч Lucy түүнийг аврана. Тэрээр амьд үлддэг боловч лабориторид түгжигдэн үлдэх болно.

Олон удаа Animus-д орсноос түүнд bleeding effect илрэх бөгөөд энэхүү үйлчлэл нь түүнд Altair-н Eagle Vision-р харах боломжийг олгоод. Ингэж харах чадвар нь дайсан болон өөрийн талын хүмүүсийг ялгах чадварыг өгдөг бөгөөд Lucy-г өөрийн тал болохыг энэ чадварын тусламжтайгаар мэднэ. Мөн энэ харах чадвараараа тэрээр лаброторид бичсэн сонин бичээсүүдийг олж үзэх бөгөөд энэхүү бичээсүүд нь олон улсын түүхэн бичээсүүд бөгөөд тэдний дунд 2012 12 гэсэн бичиглэл ч байдаг ажээ. Бичээсүүдийг хэн бичсэн яах гэж бичсэн зэргийг Desmond гайхснаар тоглоомын эхний анги дуусна.

Тоглоомын зурагнуудаас:





ЭХ СУРВАЛЖ: WWW.SONELY.UCOZ.COM

Comments